Д.Алтанхуягтай сайн танилц

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуягтай сайн танилц

Дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, Улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулж яваа балетчин Д.Алтанхуяг. Тэбрээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин юм. Д.Алтанхуяг энэ сарын 14-нд буюу маргааш А.Аданы Жизель“ балетад Английн хатан хааны “Рояал Опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохогийн хамт бүжих юм. Ингээд балетчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн товч намтраас хүргэж байна.

Товч намтар:

-1982 онд Ховд аймгийн төвд төрсөн.

-1989-1993 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль

-1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн

-2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль /School of America Ballet/-д суралцалцсан.

-2000 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажилласан

-2002 онд Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчнээр ажилласан

-2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран ажиллаж эхэлсэн.

-2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллах эхэлсэн

-2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр ажиллаж байна.

Гавьяа, шагнал

-1998 онд Болгарын Варна хотод болсон “Олон улсын бүжгэн жүжигчдийн наймдугаар тэмцээн”-ий тусгай байр

-2000 он АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Олон улсын бүжгийн жүжигчдийн тэмцээн”-ий тусгай байр

-2001 онд Японы Токио хотын Ази Номхон Далайн орнуудын тэмцээний алтан медаль

-2002 он ОХУ-ын Пермь хотод болсон Олон улсын балетын долдугаар тэмцээнд оролцож, мөнгөн медаль, “Шидэг модерн бүжигчин” цол болон үзэгчдийн шагнал хүртсэн

-2002 онд АНУ-ын Жексон хотод болсон Олон улсын балетын долдугаар тэмцээний тусгай байр

-2003 он Токиогийн Ази, Номхон далайн орнуудын тэмцээний хүрэл медаль

-2003 он Чех Улсын Праг хотод болсон Олон улсын балетын анхлугаар тэмцээний гуравдугаар байр

-2003 он Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, “Монгол бахархал” өргөмжлөл

-2005 онд Монгол Улсын гавьяат бүжигчин цол, “Оны онцлох хүн” өргөмжлөл, “Монголын бахархал” өргөмжлөл

-2005 онд Нью-Йорк хотын Олон улсын “New York International ballet Competition” тэмцээний хүрэл медаль

-2006 онд “Алтан сарай” өргөмжлөл, Соёр урлагийн салбарын оны шилдэг залуу өргөмжлөл

-2010 он Монгол Улсын Нийслэлийн дээд шагнал Хангарьд одон

Бүтээсэн гол дүрүүд, оролцсон тоглолтууд:

-П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, па-де-тура, “Щелкунчик” балетын Щелкунчик, “Нойрссон гүнж” балетын Дизере, хөх шувуу, па-де-де, “Парисын дарь эхийн сүм” балетын Фебсийн дүр, “Роланд Петит”, С.Прокофьев “Ромео Жульетта” балетын Ромео, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балетын Вацлав, Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын Франц, Ц.Пучин “Вальпургийн шөнө” балетын Вагхан, А.Адан балетын “Жизель” балетын Альберт, Жорж Баланчин “Серенада”, Жорж Баланчин “Дөрвөн темперамент”, Ж.Кливиан “Сарабанде”, Ж.Килиан “Сех танзе”, “Петит морт”, Л.Минкус “Дон Кихот”, Н.Жанцанноров “Морин хуурын эгшиглэнд бүжиглэхгүй”, Б.Шарав “Зуурдын орон”, Б.Соронзонболдын “Их Доммог”, З.Хангал “Эрдэнэсийн уулс” балетын “Хос дуэт”, “Салхит шувуу”.

-2003 оноос түүвэр тоглолтуудад урилгаар оролцсон

-2006 он XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтит “Дэлхийн шилдэн найман балетчин”-г сонгож, тойрон аялсан тоглолтод оролцсон.

-2006 онд “Бостон балет” компанийн тоглолтын үеэр Испанийн Хатан хаан болох Их Наран Улсын Цог жавхлант Эзэн Хааны Хатан биечлэн уулзсан.

-2007 онд Нэгдсэн Вант Улсын Хатан хаа Элизабета, АНУ-ын Ерөнхийлөгч Бараг Обамад зориулсан тоглолтод оролцсон.

-2009 оны есдүгээр сарын 23-нд “Falling For Dance” их наадмыг нээн бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээсэн

-2009 он Нью-Йорк хотын Америкийн балетын театрт тоглосон тоглолтын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлалынхаа үеэр гэргийн хамт хүрэлцэн ирж, сонирхон, өөрийн биеэр хүлээн авч уулзсан.

-2011 оны зургадугаар сард Монгол Улсад анх удаа болсон “Night of Ballet” олон улсын фестивалийг санаачлан зохион байгуулж, оролцсон.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж