Төрийн далбааны стандартыг мөрдөнө

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Төрийн далбааны стандартыг мөрдөнө

Өнгөрсөн онд төрийн далбаа шинэ стандарттай болсон. Ингэснээрээ энд тэндгүй хэн дуртай нь төрийн далбаа урлаад байхааргүй болж байна. Энэхүү стандартаар төрийн далбааны үндсэн хэмжээ, өнгө, соёмбоны хэмжээ, далбааны нэхмэл эдэд тавих шаардлагыг тогтоосон. Тогтоосон стандартыг ирэх хоёрдугаар сарын 22-ноос албан ёсоор мөрдөж эхэлнэ гэдгийг албаны хүн мэдээллэж байна. Дэлхийн олон оронд Төрийн далбааны стандарт мөрддөг бөгөөд гадаад, дотоодод далбааг буруу зөрүү үйлдэхээс сэргийлдэг ач холбогдолтой. Монгол Улсын Төрийн далбааны улаан, цэнхэр өнгө, соёмбоны харьцаа зэргийг стандартаар тогтоож, олон улсын өнгөний нийгэмлэгээр далбаанд орох өнгүүдийг кодлохоор болжээ. Харин өнөөдөр манай улсын хувьд 5900 гаруй стандартыг мөрдөж байна. Эдгээрийн 40 гаруй хувь нь олон улсын түвшинд хүрсэн бөгөөд монгол улсын бүх стандартыг веб хуудсаар олон нийтэд мэдээллэдэг. Стандартын мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх зорилгоор цахим хуудас, мэдээлэл лавлагааны төвөөс, телефон утсаар, сэтгүүлээс, электрон шуудангаар авах боломжтой гэж байна. 

www.darkhan.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж