Тус Поликлиникийн эрхлэгч С.Эрдэнэбатаас энэхүү үйлчилгээний талаар
“Тав тухтай орчин нөхцөл нэгэнт бүрдсэн учраас орчин үеийн эмнэлгийн чанар стандарт бүхий соёлч үйлчилгээг бид мөрдөж ажиллах ёстой. Тиймээс товлолт цагийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Урьд нь бид өвчтөнд төдийлөн хангалттай цаг гаргаж, тухтай үзэж зөвлөгөө өгч чаддаггүй байсан. Яагаад гэвэл гадаа үүдэнд хүмүүсийн урт дараалал үүсчихдэг байсан учраас тэр олон хүнийг үзэхийн тулд эмч өвчтөнд цаг гаргана гэдэг тун бэрх байсан л даа. Одоо бид тэр байдлыг халж байна. Нэг өвчтөнд 15-20 минут зарцуулж, өдөрт нэг эмч 20-25 иргэнийг хүлээн авна. Ингээд үзэхэд манай амбулаторын 14 тасаг өдөрт 280- 300 хүнд үзлэг оношлогоо хийх бүрэн боломжтой болж байгаа” хэмээв.