
Найм дахь удаагийн энэ баярын үеэр зочид төлөөлөгчид аймгийн ЗДТГ-т албан ёсны уулзалт хийж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, Бурхан буддагийн цэцэрлэгт хүрээлэн дэх мөсөн хотхоны нээлтэд оролцож орон нутгийн музей үзэх юм. Уг баярын тохиолдуулан “Мөсөн хотхон” байгуулах уралдаан зарлаж, хиймэл нуурын мөсөн талбайд байгууллага, иргэд өгөгдсөн сэдвийн дор монгол ахуй, зан заншил, уламжлалыг харуулсан утга агуулгатай, өнгө үзэмж, гэрлэн чимэглэл, дизайн сайтай мөсөн хотхоныг байгуулах юм. Уралдаанд түрүүлсэн байгууллага, багийн ажлын алба, иргэд, чөлөөт уран бүтээлчдэд мөнгөн урамшуулах юм байна.
А.Зул