Б.Мөнгөнтуул Москваг зорино

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул Москваг зорино

Монгол Улсын шатрын шигшээ баг болон “Алдар” спорт хороо, ХААН банкны тамирчин олон улсын мастер (эрэгтэйчүүдийн) Б.Мөнгөнтуул энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр ОХУ-ын нийслэл Москвад болох дараалсан хоёр тэмцээнд оролцох болжээ. Эхнийх нь нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 6-нд болох “Москва опен”. Энэхүү тэмцээн Б.Мөнгөнтуулын суралцаж төгссөн Нийгмийн их сургууль дээр жил бүр зохион байгуулагддаг юм. Түүнчлэн үүнийг залгаад хоёрдугаар сарын 6-17-нд болох ОХУ-ын агаарын тээврийн “Аэрофлот” компанийн нэрэмжит тэмцээнд өрсөлдөх аж. Энэ онд Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн Гранпри тэмцээний гурван цуврал ОХУ-ын Казаньд (V.30-VI.13), Арменийн Жермук (VII.16-29), Туркийн Стамбулд (Х.22-XI.05) болно. Б.Мөнгөнтуул үүний эхний хоёрт нь урилгаар оролцох юм.

Д.Нанжид

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж