
Тус хуралдаанаар нефтийн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэн, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг авч хэлэлцэх юм. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол нефть импортлогч компаниуд өчигдрөөс эхлэн авто бензинээ литр тутамд нь 50 төгрөгөөр буулгасан ч түүнээс ч илүү үнээр буулгах боломжтойг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргасан юм байна. Тиймээс энэ асуудал ч ээлжит бус хуралдаанаар хөндөгдөх бололтой.
Г.Дарь