
Ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойших 20 жилийн хугацаанд тухайн үеийн 400 гаруй депутатаас дөрвөн хүн тутмын нэг насан өөд болж, 90-ээс дээш хувь нь 60-өөс дээш насныхан болсныг депутат Д.Мөнхөө мөн дурдаж байлаа. Үндсэн хууль тогтоогчдын батламжийг депутатуудын төлөөлөлд гардуулснаар хүндэтгэлийн хуралдаан өндөрлөж депутатууд одоо Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын үураг татуулж байна.
Д.ОЮУН