Ямартай ч өдий насанд сурч боловсоръё гэсэн шалтгаанаар “чөлөө” аваагүй нь лавтай. Харин “Эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өгсөн” гэх таамаглал ортой байж мэднэ. Гэхдээ л “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн халаа сэлгээтэй цаг хугацааны хувьд дэндүү ойр байгаа нь сэжигтэй бус уу. Уг нь Д.Сугарын хуульч мэргэжил, шударга зан чанар төрд хэрэгтэй “стратегийн ач холбогдолтой” боловсон хүчин гэдгийг нь харуулсаар ирсэн. Гэвч сонгууль ойртож, улстөржилт хүчирхэгжих тусам түүнд орон зай хомсдож буй нь зүйн хэрэг гэлтэй.
Нөгөөтэйгүүр тэрбээр маш олон ноцтой баримтын гэрч билээ. Тэгэхээр Д.Сугарын суудлыг суллах нь “Гэрчийг устгаснаас” ялгаа юу байх вэ. Юутай ч Д.Сугар Төрийн өмчийн хорооны даргын албанаас “уйдсан” бололтой.