Талибанчуудыг доромжилсон Америк цэргүүдийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Талибанчуудыг доромжилсон Америк цэргүүдийг тогтоожээ

Афганистаны Талибанчуудын цогцос руу шээсэн АНУ-ын тэнгисийн цэргийн дөрвөн албан хаагчийн хоёрыг нь хэн болохыг тогтоожээ. АНУ-ын тэнгисийн цэргийн дүрэмт хувцас, хамгаалалтын малгай, калибр буутай этгээдүүд цусанд будагдсан цогцоснууд руу шээж доромжилж буй бичлэг лхагва гаригт интернэтээр цацагдсан юм. АНУ-ын армийн нэр хүндийг унагасан дээрх хэргийн эздийг тогтоохоор  тус улсын тэнгисийн цэргийн хүчин мөрдлөг явуулж эхэлсэн байна. Уг бичлэгийг хэн бичсэн, YouTube сайтад ямар хүн тавьсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Тэнгисийн цэргийн албаны хүний мэдээлснээр дээрх этгээдүүд Умард Каролина дахь АНУ-ын армийн гол бааз “Camp Lejeune” дахь ангид алба хааж байсан  гуравдугаар батальоны цэргүүд аж. Тус батальон нь Ирак, Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож,  Гуантанамод өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулж, Айдаход болсон ой хээрийн түймрийг унтраахад оролцож байжээ. CNN агентлагийн мэдээлснээр 2011 оны эхээр Афганистанд очсон  тус батальон өнгөрсөн есдүгээр сард татагдсан гэнэ. Афганистанд АНУ-ын 90,000 орчим цэрэг  байрлаж буйгаас Кандагар, Хелманд зэрэг мужид АНУ-ын тэнгисийн цэргийн 20,000 орчим цэргүүд байгаа аж. Талибаны удирдагчид Катарт улс төрийн төлөөлөгчийн газар байгуулахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Ингэснээр тэд Афганистаны Засгийн газар болон НАТО-ийн гишүүн орнуудын төлөөлөгчтэй хэлэлцээ хийх боломжтой болох аж. Талибаны төлөөлөгч дээрх хэрэг Америз цэргүүдийн  зэрлэг, балмад авирлаж буй анхны тохиолдол биш. Тиймээс Талибанчууд Америкийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэж “BBC”-д мэдэгдсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж