Спалетти гэрээгээ хоёр жилээр сунгав

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Спалетти гэрээгээ хоёр жилээр сунгав

ОХУ-ын хөлбөмбөгийн “Зенит” клубын ерөнхий дасгалжуулагч, Итали мэргэжилтэн Лучано Спалетти гэрээ энэ оны зургадугаар сард шувтрах байсан ч Санкт-Петербург хотын багийн удирдлага үүнийг хоёр жилээр сунгалаа.

Өдгөө 52 настай Спалетти 2009 оноос “Зенит”-ийг удирдаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд багаа ОХУ-ын “Премьер лиг”, “Цомын тэмцээн”, “Супер цом”-ын аварга болгосон. Тэрбээр өмнө Италийн “Сампдориа”, “Удинезе”, “Рома” клубийг дасгалжуулж байв.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж