УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Хүндэтгэлийн хуралдааныг нээн үг хэллээ. Тэрбээр 20 жилийн өмнө Үндсэн хуулиа баталж байсан танхимдаа бэлэгт сайн морин цагт Хүндэтгэлийн хуралдааныг нээж байгаад бэлгэшээж байна гээд шинэ Үндсэн хуулийн ачаар хувийн хэвшил хөгжиж өдгөө хувийн хэвшлийн 56 мянган аж ахуйн нэгж, 60 мянган хоршоо ажиллаж байсныг дурдлаа. Өнгөрсөн хугацаанд УИХ-д давхардсан тоогоор 402 гишүүн сонгогдон ажиллажээ. Байнгын ажиллагаатай парламентай болсон хугацаанд 540 хууль, 1887 тогтоол, 300 гаруй гэрээ, конвенц баталсан байна. Алдаа байгааг ч шүүмжиллээ. Ядуурлын төвшин 2000 онд 36 хувь байсан бол өдгөө 39 хувь болжээ. Авлигын индексээр дэлхийн 183 орноос 120-д орж ухарсан байна.
Одоо Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат үг хэлж байна.