Скочоор туурвисан уран зураг

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Скочоор туурвисан уран зураг

Скоч болон ихэнхидээ хайрцаг болон “гахай” ороох зориулалттай л боодлын материал. Заримдаа хүйсэн дээр наадаг :-)… Гэвч үүнтэй Амстердамд амьдардаг Макс Зорн (Max Zorn) огтхон ч санал нийлэхгүй. Түүний зургууд хуучны кинонуудыг санагдуулдаг.

Ихэнхидээ дэлгэц дүүргэсэн нүүр бүхий зураглалууд байдаг бөгөөд хэдийгээр өнгөний тун ядмаг сонголтонд тулгуурлаж ажилладаг ч гэрэл ба сүүдрийн тоглолтыг ашиглаж чадсан учраас бүтээл нь бодитой харагдаж чаддаг байна. Нөгөөтэйгүүр, тухайн агшны өвөрмөц агаар, амьсгалыг гаргаж чаддаг нь уран бүтээлчийн нэгэн авьяас юм.

Жинхэнэ зураач болохын тулд заавал бийр, харандаа, “хулгана” барих хэрэггүй бололтой. Голланд залуу Макс Зорн яг тогтсон горимоор ажиллана. Хөвлөө – Наалаа – Тасаллаа – Заслаа… Ийнхүү хуванцар шилэн дээр үе давхарлан бүтсэн ер бусын зурагнууд амилна. Дараа нь гудамжны гэрлийн шон дээр тавигдах зургуудаа Макс ердөө скоч, цаасны хутга хоёроор л бүтээнэ. Яаж бүтээж байгаа, мөн үүндээ зөвхөн нэг төрлийн буюу боодлын бор цаасан скоч ашиглаж байгааг видеоноос сайтар харж болно шүү.


Эх сурвалж:
www.maxzorn.com

Видео: Youtube

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж