Хятадад “iPhone 4S”-ыг худалдаалж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Хятадад “iPhone 4S”-ыг худалдаалж эхлэв

“Apple”-ийн шинэ бүтээгдэхүүн iPhone 4S-ыг  Хятадад худалдаалж эхэлжээ. Харин Бээжингийн Санлитун дүүрэгт  дэлгүүр нээх үеэр эсэргүүцэгчид өндөг шидэлж, зодоон цохион үүсгэсэн тул “Apple” нээлтийг түр хойшлуулсан байна. Харин Бээжин болон Шанхай хот дахь нээлтийн үеэр ийм асуудал гараагүй бөгөөд iPhone 4S-ыг хүмүүс шууран худалдаж авч байгаа  гэнэ. Гар утасны хамгийн том зах зээл болох Хятадад “Apple”-ийн бүтээгдэхүүн маш их эрэлттэй байдаг юм байна.  Хятадад iPhone 4S-ыг худалдаалах сураг гарснаас хойш хүмүүс “Apple”-ийн дэлгүүрүүдийн өмнө дугаарлан урт очер үүсгэсэн байна. Бүтээгдэхүүний нээлтийн өдрүүдэд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, “Apple”-ийн дэлгүүрүүдийн орчим цагдаа нар хамгаалалтад гарсан гэнэ. “Bloomberg”-ийн мэдээлснээр Бээжингийн Санлитун дүүрэг дэх “Apple”-ийн дэлгүүр цагтаа нээлтээ хийгээгүй нь үйлчлүүлэгчдийн бухимдлыг төрүүлжээ. Харин Бээжингийн өөр нэг дүүрэг дэх “Apple”-ийн дэлгүүр ердөө ганц цагийн дотор бүх iPhone 4S худалдаалж дуусчээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж