Ардчилсан Монголын агаар, ус, амин дэм нь Үндсэн хууль юм

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Ардчилсан Монголын агаар, ус, амин дэм нь Үндсэн хууль юм

Монголчууд ардчилсан Үндсэн хуультай болсноос хойш өнөөдөр яг 20 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ бол монгол хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, ардчилсан нийгмийн суурь хөрсийг тавьсан Үндсэн хуулийг ард түмний төлөөлөл Улсын Бага хурлаас баталсан түүхт өдөр юм. Монголын ард түмэн төрийн болоод хууль тогтоох эрх мэдлийг жинхэнэ утгаар нь гартаа авснаа мэдэрч, хүсч мөрөөдсөн ардчилсан нийгмийнхээ дүр зураг, эрх чөлөөнийхээ хэм хэмжээг анх удаа өөрсдөө хэлэлцэн хуульчилсны баяр билээ. Тусгаар тогтносон улс үндэстний нэг адил Монгол Улс Үндсэн хуультай, түүнийгээ иргэд өөрсдийн төлөөллөөр дамжуулан баталдаг гэдгийг хаалттай нийгмээс ардчилал руу хөл тавьсан монголчуудын дийлэнх олонх тэгэхэд л анх ойлгосон юм.

Төр, нийгмийн байгууламж, хууль эрх зүйн хэм хэмжээ ямар байх тохиолдолд хүний эрх, эрх чөлөө хангагдаж, ардчилал баталгаажихыг энэхүү Үндсэн хуулиар шийдсэн билээ. Өнөөгийн ардчилсан нийгэм цэцэглэн хөгжих хөрс суурь болсон Үндсэн хуульдаа тулгуурлаж, бид дараа дараагийн тоосгыг өрж, хана хэрмийг босгож буй билээ. Амьд явах, амьдрах, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, ардчилсан Монгол Улсыг бүтээн байгуулахад маань агаар, ус, амин дэм болсон  Үндсэн хуулийн дор бид амьдарч буй. Тэгэхээр энэ өдөр бол бидний онцлон тэмдэглэх учиртай баяр юм.

З.БОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж