
МСБХ энэ жилээс “Пэпси” нэртэйгээр дээд, хөгжлийн, оюутны, хүүхдийн гэсэн дөрвөн лигийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Пэпси хөгжлийн лиг” нээлтээ хийсэн бол маргааш ХҮДС-ийн зааланд “Пэпси хүүхдийн лиг” эхлэх гэж байна. Анх удаагаа зохион байгуулагдах гэж буй тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй 18 баг оролцох бөгөөд Дархан-Уул, Орхон аймгаас тамирчид өрсөлдөх юм. Хүүхдийн лигээс шалгарсан зургаан баг ирэх гуравдугаар сарын 21-25-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох өсвөрийн УАШТ-д оролцох эрх авах аж.
Б.Бат“Өдрийн шуудан” сонин