Реднапп Ремиг элсүүлэх хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Реднапп Ремиг элсүүлэх хүсэлтэй

Английн хөлбөмбөгийн “Тоттенхэм” клубийн ерөнхий дасгалжуулагч Харри Реднапп Францын “Марсель”-ийн довтлогч Лоик Ремийг сонирхож буйг ESPN-ээр мэдэгдлээ. Реднапп “Тэр маш сайн тоглогч. Түүний тоглолтын арга барил, ур чадвар надад таалагддаг. Ремиг багтаа авахыг хүсч байна” гэв. Гэвч “Марсель” Ремиг багаасаа явуулах магадлал тун бага хэмээн хэвлэлүүд бичиж байна. Учир нь түүний зах зээлийн үнэ нь 20 сая евро юм. Өдгөө 25 настай тэрбээр Францын хөлбөмбөгийн энэ улирлын лигийн 18 тоглолтод оролцохдоо долоон гоол оруулжээ.

"Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж