Чуулганы хуралдаан түр завсарлав

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан түр завсарлав

Ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ой тохиож буй энэ өдөр тухайн үеийн Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд  Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Өглөө тэд Төрийн ордонд нээгдсэн Төрийн түүхийн музей үзсэн юм.

Үндсэн хуулийн 20 жилийн  ойн Хүндэтгэлийн хуралдаан 11.40 цагаас Төрийн ордны Их танхимд эхэлнэ. Хуралдааны нээлтэд УИХ-ын гишүүд оролцохоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлууллаа. Мөн Засгийн газрын ээлжит  бус хуралдаан 12.00 цагт эхлэхээр болж хойшлоод байна.
 

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж