Гэр хороололд явуулсан дэлгэрэнгүй судалгааг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Гэр хороололд явуулсан дэлгэрэнгүй судалгааг танилцуулна

Дэлхийн банкнаас саяхан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх бодлого, арга барилыг сайжруулах нь” сэдвээр судалгаа явуулсан байна. Судалгаанд гэр хороололд амьдарч буй иргэдийн эдийн засаг, нийгмийн байдал хийгээд гэр хорооллын дэд бүтцийн талаар дэлгэрэнгүй тусгажээ. Судалгааны талаар танилцуулах уулзалт маргааш болох ажээ. Уулзалтад Дэлхийн банкны суурин төлөөлөгч,  тогтвортой хөгжлийн салбарын менежер болон  судалгааг хийсэн багийн ахлагч зэрэг хүмүүс оролцож судалгааны дүнг танилцуулан, сонирхсон асуултад хариулах юм байна. Уг уулзалтад холбогдох яамдын ажилтнууд болон хороо, дүүрэг, хотын төлөөлөгчдийг оролцуулахаар урьсан байна.
Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж