
Лхагва гаригийн орой Карлингийн цомын тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтоо “Манчестер Сити” клубын талбайд хийж, 1:0 харьцаатай ялалт байгуулсан “Ливерпуль”-ийн удирдлага тэрхүү тоглолтын гол баатар нь байж, цорын ганц гоолыг оруулсан Жеррардад тэр орой нь шинэ гэрээний санал тавьжээ. “Ливерпуль”-тэй хувь заяагаа холбосон тэрбээр тус багийг төлөөлж 566 тоглолт хийсний 394 нь Премьер лигийн тоглолтууд аж. Энэ хугацаанд тэрбээр 144 гоол оруулсан байна.
Т.Маша