Нефтийн импортыг төрд авах төсөл санаачилж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Нефтийн импортыг төрд авах төсөл санаачилж байна

УИХ-ын гишүүн Батж.Батбаяр тэргүүтэй гишүүд нефтийн импортыг төр мэдэлдээ авч, харин жижиглэн худалдааг нь өнөөгийн нефть импортлогч компаниудыг сонгон шалгаруулалтаар шалгаруулж өгдөг байх гэсэн агуулга бүхий хуулийн төсөл санаачилж эхэлжээ.

Харин эл хуулийн төслийг УИХ-д хэзээ өргөн мэдүүлж, Засгийн газраас санал авах нь тодорхойгүй байна. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс төрийн мэдэлд байсан компаниуд хувьд шилжсэн юм. Энэ дагуу стратегийн чухал бүтээгдэхүүнд тооцогддог нефтийн бүтээгдэхүүний импортыг хувийн компаниуд гардах болсон ч  үнээ дураараа өсгөж, үнийн дарамт үүсгэх болсон нь дээрх төслийг санаачлахад хүргэжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж