Оросын нүүрсний экспорт 8.5 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Оросын нүүрсний экспорт 8.5 хувиар өсчээ

Оросын нүүрсний
магнат “
Mechel Элга коксжих
нүүрсний ордыг Сибирийн төмөр замын сүлжээтэй холбосон 321 км замыг тавьж
дуусчээ. Энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт 1.25 тэрбум
ам.долларт хүрсэн байна.

Бүтээн байгуулалтын
ажилд нийтдээ 70 гэрээт компани орж ажиллажээ. Энэхүү төмөр замыг тавихад нийтдээ 76 гүүр байгуулжээ. Элга ордын уурхайг
өнгөрсөн оны наймдугаар сард ашиглалтад оруулсан бөгөөд өнгөрсөн оны байдлаар 200 мянган
тонн нүүрс олборложээ.

Уг төмөр замыг
ашиглалтад оруулснаар ордын олборлолтын хэмжээг огцом нэмэгдүүлэх боломжтой
болж байгаа юм. Тус компани 2015 он гэхэд олборлолтын хэмжээг жилд 7 сая тонн-д
хүргэх ажээ. Үүний 2.4 сая тонн нь коксжих, 4.3 сая тонн нь эрчим хүчний нүүрс
байх юм.

Элга орд нь
Якутын зүүн өмнөд хэсэгт байрладаг. “
Mechelийн хувьд ордыг ашиглалтад оруулах хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэр барихаар
төлөвлөжээ.

Орос улс өнгөрсөн
онд нийтдээ 334.7 сая тонн нүүрс олборлож, 104.6 сая тонныг нь нүүрс
экспортолжээ. Эдгээр үзүүлэлтийг 2010 оныхтой харьцуулахад олборлолтын бүтээмж
4.3 хувиар, экспортын хэмжээ 8.5 хувиар өссөн байгаа юм.

Тус улсын эрчим хүчний
яамны мэдээлж байгаагаар, Оросын нүүрсний олборлолтын хэмжээ 2030 он гэхэд 430
сая тонн, экспорт 170 сая тонн-д хүрэх төлөвтэй байна.

 

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж