Tamaggo 360 камерыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Tamaggo 360 камерыг танилцуулав

Лас Вегас хотноо эхлээд буй технологийн хамгийн том шоу CES өнөөдөр өндөрлөнө. Уг шоунд өчигдөр маш олон сонирхолтой бүтээлүүд танилцуулагджээ. Үүний нэг нь Tamaggo Inc-ийн бүтээл Tamaggo 360-imager байв. Энэхүү камер нь 360 градусаар дүрсээ авах panomorph технологиор бүтээгдсэн юм.

Тус компанийн ерөнхийлөгч Jean-Claude Artonn хэлэхдээ “Бидний энэхүү шинэ бүтээл гэрэл зургийн ертөнцөд бас нэгэн шинэ хуудас нээж байна. Хэрэглэгчдийн хувьд хэрэглэхэд хялбар, олон шинэ сонирхолтой боломжуудыг нэмж өгснөөрөө Tamaggo 360-imager онцлог. Бид гэрэл зургийн энэхүү шинэ “давалгааг” Tamaggraphy гэж нэрлэж байгаа” гэжээ.

Tamaggo 360 камерыг компьютер, таблет, смартфон гээд бүхий л тохирох хэрэгслүүдэд ашиглаж болох ба эргэн тойронд өрнөж буй бүх зүйлээ нэг байрлалаас камертаа буулгах боломжтой юм.

Tamaggo-гийн CEO James Ionson-ы хийсэн танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж