“Фортуна”-гийн гэрт эмэгтэй хүн оров

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

“Фортуна”-гийн гэрт эмэгтэй хүн оров

Төрийн ордны барилгын чөлөөн дэх Төрийн хүндэтгэлийн өргөөг “Фортуна”-гийн хэмээн нэрлэх болсон. Учир нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр түүнийг төрөөс мөнгө гаргуулан тохижуулж, басхүү түүндээ дулдуйдан эмэгтэйчүүдийн хөлийг хориод буй.

Харин Үндсэн хуулийн 20 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Ардын Их Хурлын депутатуудыг уг өргөөнд урьж, эмэгтэйчүүд анх удаа уг гэрт хөл тавив. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа хойморт нь сууж харагдана лээ. Бурхан халдуны хөрс бүхий уг гэрт эмэгтэй хүний хөл тавиулахгүй гэсэн Н.Батбаяр гишүүний эчнээ “зарлиг” ийнхүү “хүчингүй” болов.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж