Өсвөрийн өвлийн олимп өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Өсвөрийн өвлийн олимп өнөөдөр нээлтээ хийнэ

Олон улсын олимпийн хорооноос санаачлан зохион байгуулж буй өсвөрийн анхдугаар өвлийн олимп өнөөдөр Австрийн Инсбрук хотноо өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Анхдугаар олимпод дэлхийн 70 орны 1000 гаруй өсвөрийн тамирчин цас, мөсний 15 спортын төрөлд өрсөлдөх юм. Монголын багийн тухайд анхдугаар өвлийн олимпод хоёр тамирчнаа сойно.

Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаа Инсбрук хотын өмнөд зүгт орших Бергизелийн цэнгэлдэхэд болно. Хотын төв хэсгээс 250 метрийн өндөрлөгт орших тус цэнгэлдэх нь 28 мянган хүний суудалтай ажээ. Нээлтийн ёслолын тухайд зохион байгуулагчдын зүгээс даруухан, гэхдээ сэтгэлд хоногших таатай уур амьсгал бүрдүүлнэ хэмээж буй.

2010 онд Сингапурт болсон өсвөрийн анхдугаар зуны олимпийн наадмаас хоёр аваргатай болсон Монголын баг тамирчдаас өвлийн наадамд хөвгүүдийн гүйлтийн цанын төрөлд Д.Өсөхбаяр, тэшүүрийн охидын төрөлд А.Энх-Ариун нар өрсөлдөж, олимпийн цас, мөсөн замд мөрөө гаргана.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж