
Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаа Инсбрук хотын өмнөд зүгт орших Бергизелийн цэнгэлдэхэд болно. Хотын төв хэсгээс 250 метрийн өндөрлөгт орших тус цэнгэлдэх нь 28 мянган хүний суудалтай ажээ. Нээлтийн ёслолын тухайд зохион байгуулагчдын зүгээс даруухан, гэхдээ сэтгэлд хоногших таатай уур амьсгал бүрдүүлнэ хэмээж буй.
2010 онд Сингапурт болсон өсвөрийн анхдугаар зуны олимпийн наадмаас хоёр аваргатай болсон Монголын баг тамирчдаас өвлийн наадамд хөвгүүдийн гүйлтийн цанын төрөлд Д.Өсөхбаяр, тэшүүрийн охидын төрөлд А.Энх-Ариун нар өрсөлдөж, олимпийн цас, мөсөн замд мөрөө гаргана.
С.Цэлмэг