Хятадын бокс-офис рекорд тогтоож байна

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Хятадын бокс-офис рекорд тогтоож байна

БНХАУ-ын Радио, Телевизийн Улсын Газарын мэдээгээр, тус улсын 2011 оны кино үзвэрийн орлого 13  тэрбум юаньд (2,07 тэрбум $) хүрч, 2 тэрбумын долларын босuгыг анх удаа давжээ. Өнгөрсөн онтой харьцуулахад өсөлт 29% байна.

Variety-гийн мэдээлж байгаагаар, 2003 оноос хойш жилийн өсөлт нь 25%-иас буухгүй байгаа хятадын бокс-офисын хувьд ч энэ нь томоохон үзүүлэлт юм байна. Өнгөрсөн онд Хойд Америкийн үзвэрийн орлого 10 тэрбум, ОХУ болон ТУХН-ийн орнуудынх нийлээд 1,1 тэрбум доллар болж байгаатай тэд дээрх тоог харьцуулжээ.

Хэдийгээр энэ улсад гадаадын киног жилд 20-иос илүү үзүүлэхгүй гэсэн хязгаарлалттай, мөн кино студид ногдох хувийг хамгийн бага буюу ердөө 15%-иар тогтоосон байдаг ч Жеймс Камероны “Аватар” Хятадад 210 сая доллар олсны дараа Голливуд энэ зах зээл рүү тэмүүлж эхэлсэн билээ. Улмаар, Голливудын кино бүтээгдэхүүн жилийн орлогын талыг нь оруулж дөнгөсөн бөгөөд 2011 онд дэлгэцэнд гарсан хятадын өөрийнх нь 791 кинонд 1,11 тэрбумын орлого ногдож байгаа нь 53,6 хувийг эзэлж байна.

Оскарт нэр дэвшсэн “Дайны цэцэг” (Jin líng shí san chai / The Flowers of War) кино гол хит бүтээл болсон байна. Ирэх сард Берлиний наадмаар албан бусаар үзүүлж, олон улсын хэмжээнд нээлтээ хийх уг кино өнгөрсөн 12 сарын 16-наас хойш 78 саяыг олоод байгаа юм.

Эх сурвалж: Variety

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж