Буудлагын ААШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Буудлагын ААШТ эхэллээ

Ази тивийн буудлага спортынхны хувьд Лондонгийн олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээн Катарын нийслэл Доха хотноо  өнөөдөр эхэллээ. Эрэгтэй, эмэгтэй нийт 15 дасгалд олимпийн 35 эрх олгох Азийн аварга шалгаруулах тэмцээнд Шар тивийн 32 орны 750 гаруй тамирчин онч мэргэнээ сорихоор Катарт цуглаад байна. Монголын баг тамирчдын тухайд насанд хүрэгчдийн болон залуучуудын төрөлд нийт 21 тамирчин буудлагын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч Б.Алтанцэцэг, С.Адилбиш нарын удирдлага дор өрсөлдөх юм.

Азийн аварга шалгаруулах тэмцээний уралдаан, тэмцээнүүд өнөөдрөөс эхэлж байна. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр насанд хүрэгчдийн болон залуучуудын төрөлд эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метр болон гар бууны 50 метрийн дасгалд аваргууд тодорно. Эдгээр төрөлд Монголын тамирчдаас хийн урт бууны төрөлд ОУХМ Б.Бишрэл, Н.Баяраа, О.Энхсайхан нар, гар бууны 50 метрт Э.Даваахүү, В.Ганцоож нар онч мэргэнээ сорино. Харин залуучуудын төрөлд Б.Жаргалсайхан /10 метрийн хийн урт буу/ өрсөлдөх юм байна.

Урьдчилсан буудлага Монголын цагаар 13.30 цагт эхэлнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж