
Азийн аварга шалгаруулах тэмцээний уралдаан, тэмцээнүүд өнөөдрөөс эхэлж байна. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр насанд хүрэгчдийн болон залуучуудын төрөлд эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метр болон гар бууны 50 метрийн дасгалд аваргууд тодорно. Эдгээр төрөлд Монголын тамирчдаас хийн урт бууны төрөлд ОУХМ Б.Бишрэл, Н.Баяраа, О.Энхсайхан нар, гар бууны 50 метрт Э.Даваахүү, В.Ганцоож нар онч мэргэнээ сорино. Харин залуучуудын төрөлд Б.Жаргалсайхан /10 метрийн хийн урт буу/ өрсөлдөх юм байна.
Урьдчилсан буудлага Монголын цагаар 13.30 цагт эхэлнэ.
С.Цэлмэг