Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 10.00 цагт зарласан байна. Түүгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай асуудал хөндөгдөх бололтой. Өнгөрсөн лхагва гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг өгч, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор шалгалт хийж, үндэслэлгүйгээр үнэ нэмсэн компаниудад хариуцлага тооцох, мөн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж мэдэгдсэн юм. Энэ дагуу асуудлыг ярихаар шийдвэрлэжээ. Үүгээр бол хамгийн тэргүүнд Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан яригдах бололтой.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж