Пэкьяо Мейвейзерийн тулааны саналыг хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Пэкьяо Мейвейзерийн тулааны саналыг хүлээн авчээ

Найман өөр жингийн ангилалд дэлхийн аваргын бүс эзэмшиж буй Филиппиний тулаанч Мэнни Пэкьяо “ирэх тавдугаар сард тулалдъя” гэсэн Флойд Мейвейзерийн саналыг хүлээн авчээ. Мейвейзер өнгөрөгч лхагва гаригт мэдэгдэл хийж, Пэкьяог тулаанд дуудсан. Ингэхдээ “дэлхий нийтийн хүлээж буй тэрхүү супер тулаан”-ыг ирэх тавдугаар сарын 5-нд товлох санал гаргасан юм. Хариуд нь Пэкьяо тулалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч тулааны товын тухайд тавдугаар сарын сүүлчээр байж болох тухай хэлсэн байна.  Ингэхдээ “супер тулаан” болох газрын тухайд хоёр тал зөвшилцөж, гэрээ байгуулах асуудал “түүхий” хэвээр байгаа гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж