Монгол орны хөгжлийн төлөө Лондонд чуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Монгол орны хөгжлийн төлөө Лондонд чуулна

Монгол орны хөгжлийн төлөө Лондонд чуулна
Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн монголчуудын холбоо, Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл хамтран “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг тавдугаар сарын 2-нд буюу энэ ням гаригт Лондон хотноо зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн салбарынхантай уулзахдаа “Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө” гэж онцлон хэлсэн үгнээс улбаалан энэ удаагийн чуулга уулзалтын зорилгоо тодорхойлжээ.
Чуулган анагаах ухаан, байгалийн ухаан, математик загварчлал, нийгмийн ухаан гэсэн салбар хуралдаанаар үргэлжилж Их Британи болон бусад улс орнуудад,  дотооддоо сурч ажиллаж буй иргэд, оюутнуудыг хамарсан хэлэлцүүлэг болох бөгөөд Герман, Монгол, Польш, Финланд, Франц, Швед зэрэг орноос илтгэгчид цахим хэлбэрээр оролцохоор бүртгүүлжээ.
Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөлийн ажлын хэсгийн дарга Э.Энх-Эрдэнэ Хилийн чанадад суугаа иргэдийнхээ талаар төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар илтгэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж