Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна

Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 21-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн Халх голын сав газраар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчимоор 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Зөөлөн салхитай. 14-16 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Зөөлөн салхитай. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж