Гарьд И.Доржсамбуу түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Гарьд И.Доржсамбуу түрүүллээ

Шинэ үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд боллоо. Хүчит 128 бөхийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, гарьд И.Доржсамбуу, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба нарын тэргүүтэй улс,аймгийн алдар цолтнууд зодоглосноос Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Авзага трейд” компани, “Булганхангайн хүчтэн” дэвжээний бөх, улсын гарьд И.Доржсамбуу түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Шивээ-Овоо” компанийн бө,х улсын арслан Д.Азжаргал үзүүрлэлээ. Их шөвөгт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Энержи ресурс” компани, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Х.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, ХХЕГ-ын харьяа “Хилчин” спорт хороо, “Газар холдинг” компани, “Хантайшир” дэвжээний бөх, улсын заан Б.Соронзонболд нар үлдсэн бол улсын заан Д.Рагчаа, харцага Ц.Содномдорж, улсын начин Б.Батмөнх, аймгийн арслан Б.Пүрэвсайхан нар шалгарчээ.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрийн санаачилсан “Улсын цолонд ойрхон бөх” шагналаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат, ШШГЕГ-ын харьяа “Сүлд”спорт хороо, “Ховд” дэвжээний бөх,аймгийн арслан Б.Пүрэвсайханд олгосон байна.
 

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж