Робби Кин “Астон Вилла”-д ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Робби Кин “Астон Вилла”-д ирлээ

Английн Премьер лигийн “Астон Вилла” клуб MLS-ын “ЛА Галакси” багийн довтлогч Робби Кинтэй зээлийн гэрээ байгуулжээ. Ингэснээр Кин ирэх хоёрдугаар сарын 25 хүртэл Премьер лигт хүч сорих болж байна. Өдгөө 31 настай довтлогч гэрээ эцэслэн шийдэгдэх хүртэл “Вилла”-тай хамт бэлтгэл хийж байсан юм. Премьер лигийн хүрээнд ирэх бямба гаригт “Вилла парк” цэнгэлдэхэд “Астон Вилла” болон “Эвертон” багийн тоглолт болно. Харин тус тоглолтод “ЛА Галакси”-гийн хамтрагчид болох Робби Кин, Лэндон Донован нар “учрах” боломжтой. Учир нь Донован “Эвертон”-д зээлээр тоглож буй билээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж