Цахим клубынхэн цуглана

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Цахим клубынхэн цуглана

Дэвшилтэт медиа боловсролыг өнөө цаг үед хөгжүүлэх, улам дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой “Сошиал Медиа” клубын чөлөөт уулзалт нэгдүгээр сарын 21-ний 18 цагт “АКУМА” төвийн 4 давхарт буюу  “МSH” ресторанд болох гэж байна. Интернэт орчинд аливаа мэдээллийг шуурхай хүлээн авч, түүндээ өөрийн үзэл бодлыг хуваалцах бололцоогоор хангагддаг сошиал медиаг ашиглагчид болон түүний хөгжилд хүчин зүтгэж буй мэдээлэл холбоо технологийн ажилтнууд, албан газруудын төлөөлөл цуглах гэнэ. Энэ нь өөрсдийн туршлагаас хуваалцан, “медиачууд”-ын хамтын ажиллагааг дэмжих үйл хэрэгт нэмэр болох ач холбогдолтой ажээ. Энэ үеэр оролцогч өөрийгөө танилцуулж, туршлагаа бусадтай хуваалцах, бизнесээ сурталчилж, хүрээллээ нэмэгдүүлэх, нэрийн хуудсаа солилцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,  онлайн танилаа бодит болгож, яриагаа ажил хэрэг болгох бололцоо нээгдэх юм байна. Одоогийн байдлаар тус уулзалтанд улс төрийн салбараас Сангийн дэд сайд Ч.Ганхуяг оролцохоор болсон ажээ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж