15 хоногт 30 давхар байшин босгожээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

15 хоногт 30 давхар байшин босгожээ

Хятадын "Broad Group" ком­пани 15 хоног буюу 360 цагийн дотор 30 давхар байшин босго­жээ. Барилгачдын нотолж бай­гаа­гаар энэ байшин Рихтерийн шаталбараар 9,0 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэр­тэй юм байна. Энэ компани эрчим хүчний хэмнэлт­тэй болон байгаль орчинд халгүй байшин барилга босгодог юм. Мөн үйлдвэрийн тусгай багана барих чиглэлээр ажилладаг бай­на. Ийм түргэн хугацаанд бос­госон өндөр байшин хэр найд­вартай болохыг зөвхөн цаг хуга­цаа л харуулах үлдлээ. Гэтэл үүнтэй зэрэгцэн мөн л Хятадад босгосон өндөр байшин сууж эхэлсэн тухай мэдээлэл гарч байна. Тайжоу хотноо босгосон 18 давхар бай­шинд оршин суугчид нь орж эхэлмэгц суулт өгсөн гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж