Хятадын "Broad Group" компани 15 хоног буюу 360 цагийн дотор 30 давхар байшин босгожээ. Барилгачдын нотолж байгаагаар энэ байшин Рихтерийн шаталбараар 9,0 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй юм байна. Энэ компани эрчим хүчний хэмнэлттэй болон байгаль орчинд халгүй байшин барилга босгодог юм. Мөн үйлдвэрийн тусгай багана барих чиглэлээр ажилладаг байна. Ийм түргэн хугацаанд босгосон өндөр байшин хэр найдвартай болохыг зөвхөн цаг хугацаа л харуулах үлдлээ. Гэтэл үүнтэй зэрэгцэн мөн л Хятадад босгосон өндөр байшин сууж эхэлсэн тухай мэдээлэл гарч байна. Тайжоу хотноо босгосон 18 давхар байшинд оршин суугчид нь орж эхэлмэгц суулт өгсөн гэнэ.