Л.Гүндалай Хүүхдийн мөнгөний хууль санаачлав

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай Хүүхдийн мөнгөний хууль санаачлав

УИХ-ын эрхэм гишүүн Л.Гүндалай нар Хүүхдийн мөнгөний хууль санаачилжээ. Энэ тухайгаа УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Уг төслөөр хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг олгохоор оруулжээ.

УИХ-ын гишүүн Д.Очирбат Олон хүүхэд төрүүлж өсгөсөн буюу гурваас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл санаачилсныг Ардчилсан намын гишүүдийн зүгээс сонгууль дөхөж байхад халамжийн хууль хэлэлцэхгүй хэмээн дэмжихгүй байгаа юм. Харин АН-ын гишүүд Хүүхдийн мөнгөний тухай хууль санаачлаад байгаа аж.

“Хүүхдийн мөнгөний тухай хууиар бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгоно. Харин олон хүүхэдтэй эхчүүд гэхээр 80 настай эмээ 60-тай хүүхдийнхээ мөнгийг авч байхад нэг, хоёр хүүхэдтэй эхийг ялгаварлан гадуурхсан байдал харагдаж байна. Хүүхдийн тоог харгалзалгүйгээр бүгдэд нь мөнгө өгөх ёстой” гэж Л.Гүндалай гишүүн тайлбарлаж байв. Уг төслийг удахгүй УИХ-д өргөн барих ажээ.

Үүнээс болж Л.Гүндалай, Д.Очирбат гишүүдийн хооронд маргаан дэгдээд намжив.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж