“Өргөө”-гийн хэрэгт Н.Болормааг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

“Өргөө”-гийн хэрэгт Н.Болормааг шалгаж байна

“Өргөө" зочид буудлын хувьчлалтай холбоотой  хэрэгт НИТХ-ын дарга байсан Н.Болормааг шалгаж байгаа гэх мэдээллийг  албаны эх сурвалж өглөө. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин  хувьдаа завшсан гэх эл хэрэгт ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулга, түүний ах Б.Хуяг нарыг холбогдуулан шалгаж  байгаа гэх мэдээлэл бий.  Улаанбаатар хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой хэргийг АТГ, УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарган  шалгаж байгаа. Уг хэрэгт  НИТХ-ын дарга байсан Н.Болормааг холбогдуулан шалгаж байгаа нь  2000 онд НИТХТ-ийн 188 дугаар тогтоолоор “Өргөө” зочид буудлыг албан ёсоор татан буулгасантай холбоотой аж. Улмаар “Өргөө” зочид буудлыг татан буулгаж  нийслэлийн өмчийн 25 хувь, “Хар дун” компанийн 75 хувийн оролцоотой хамтарсан компани байгуулжээ. Улмаар  нийслэлийн өмчийн оролцоог тогтоохдоо зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн 468 сая төгрөгийг 25 хувь, “Хар дун” компаниас ирүүлсэн төслийн дүн болон 1.8 тэрбум төгрөгийг 75 хувь гэж үзэн  аж ахуйн нэгжүүдийн дунд төсөл, сонгон шалгаруулалт явуулаагүй  нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж.  Тухайн үед НИТХ-ын дарга байсан Х.Болормааг энэхүү хувьчлалд албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй хэмээн уг  хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. Өөр эх сурвалжийн мэдээллээр 2007 онд  “Өргөө” зочид буудлын  75 хувийг   Н.Энхбаярын хүү Э.Батшугарын “Ремиф” компанийн охин компани болох “Хар дун” компанид өгсөн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж