Ш.Чуданжийгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Ш.Чуданжийгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Зоос” банкны захирал асан Ш.Чуданжий нарын хэргийг нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн шүүхэд хоёр хоногийн өмнө шилжүүлжээ. “Зоос” банкийг дампууруулсан гэх хэрэгт тус банкны захирал асан Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр нарыг сэжигтнээр татан шалгаж УМБГ-аас саяхан прокурорын хяналтад шилжүүлээд байсан юм. Тус банкинд Санхүүгийн болон аудитын компанийн хийсэн шалгалтаар банкны нийт хөрөнгө 187 тэрбум, нийт өр төлбөр 195.3 тэрбум төгрөг, алдагдлын хэмжээ 41.3 тэрбум төгрөг болж, нийт зээлийн 33.4 хувь нь чанаргүй гэсэн ангилалд байгааг хөндлөнгийн шинжээчид дүгнэсэн байна.

“Зоос”-ын гэх тодотголтой уг хэргийг  дотор нь хоёр салгасан. Тодруулбал  “Зоос”  банкны 113 дугаар сал­ба­рын захирал Ж.Алтанцаг, Га­даад дахь төлбөр, тооцоо хариуц­сан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэм­дэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж