Сайд нар чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Сайд нар чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Хамтарсан Засгийн газарт гурван жил дөрвөн сар ажилласан АН-ын гишүүн сайд нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод гардуулав. Сайд нар  гарын үсэг зурсан албан бичгийг Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Ерөнхий сайдад гардуулсан байна.
Ерөнхий сайдад гардуулсан албан бичигт “Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 2012 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 35 дугаар хуралдааны тогтоолоор Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах нь зүйтэй гэж санал нэгтэйгээр шийдвэрлэснийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн нэг дэх заалтын дагуу хамтарсан Засгийн газрын гишүүд бид албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлж байна” гээд гарын үсгээ зурцгаасан байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж