Керосин дэнг нарны эрчим хүчээр солино

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Керосин дэнг нарны эрчим хүчээр солино

Дэлхий дээр 1.3 тэрбум хүн гэрэл, цахилгаангүй харанхуйд амьдарч байна. Олон улсын эрчим хүчний агентлагаас явуулсан судалгаагаар манай гаригийн хүн амын 20 хувь нь гэрэл цахилгаан хэрэглэж чадахгүй, лааны гэрэлд амьдардаг аж. Африкийн зарим буурай орнуудаас авахуулаад Энэтхэгийн ядуу тосгоны иргэд лаа, керосины хэрэглээнээс гарч чадаагүй байгаа юм. Судлаачдын үзэж буйгаар керосин дэнг өдөрт дөрвөн цаг асаахад жилд 100 кг CO2 ялгаруулдаг байна. Африкийн ядуу орнуудад “Lighting Africa” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид хорт хий ялгаруулагч керосины оронд нарны эрчим хүчээр цэнэглэдэг гар чийдэнг хэрэглээнд нэвтрүүлж эхэлжээ.  Мөн Энэтхэгийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй сууринд  усны хамгаалалт бүхий, 12 цаг цэнэгээ хадгалдаг, нарны эрчим хүчээр ажилладаг чийдэнг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Одоогийн байдлаар Ази, Африкт нарны эрчим хүчээр цэнэглэдэг чийдэнг 100,000 орчим хүн хэрэглэж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж