“Entree Gold Inc” Шивээд алтны судал олжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

“Entree Gold Inc” Шивээд алтны судал олжээ

Ашигт малтмалын шинэ орд хайх хамгийн оновчтой газар бол илэрсэн ордын эргэн тойронд гэж Боб Жонсон гэгч Оюутолгой төслийн талаарх өгүүлэлдээ бичжээ. Түүний хэлснийг баталж, Оюутолгойн зэргэлдээх орд Канадын “Entree Gold Inc” (TSX:ETG)(NYSE Amex:EGI)(FRANKFURT:EKA) компанийн 100 хувийн эзэмшлийн Баруун шивээ ордоос хойш сунаж тогтсон газраас дахин алтны судал илэрчээ. Шинэ орд илэрсэн "Argo Zone" хэмээх бүсэд хоёр газраас дээж авахад  алтны 42.4 гр/тн болон 19.3 гр/тн агуулга илэрчээ. “Entree Gold Inc” компанийн ерөнхийлөгч Greg Crowe 2.5 км үргэлжлэх “Argo Zone”  бүсэд энэ онд алтны хайгуулыг өргөжүүлнө гэж мэдэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж