Элс, хайрганы ордуудыг хаахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Элс, хайрганы ордуудыг хаахыг шаардав

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр "Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн"-өөс урт нэртэй хуультай холбоотой асуудлаар “1782:242” сэдэвт хэвлэлийн хурал зарлалаа. Тэдний тавьж буй асуудал нь урт нэртэй хуулийн дагуу лицензийг нь хүчингүй болгож буй 242 алтны шороон ордоос гадна нүүрс, төмөр, элс, хайрганы 1782 ордын үйл ажиллагааг зогсоох ёстой хэмээн үзэж буй юм. Ер нь тус хөдөлгөөнийхөн өнгөрсөн онд урт нэртэй хуультай холбогдуулан нэлээд идэвхитэй байсан билээ. Өнөөдрийн байдлаар тэд хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Ерөнхийлөгчид найм, Ерөнхий сайдад ес, УИХ-ын даргад зургаан удаа шаардлага, хүсэлт хүргүүлээд байгаа аж. Гэвч үр дүн нь хангалттай биш байгаа нь тэднийг тэмцлээ үргэлжлүүлэх шалтгаан болж байгаа юм байна. Тиймээс тэд өнөөдөр дахин Төрийн тэргүүнд хүсэлт уламжилж, Их хурлын даргад шаардлага хүргүүллээ. Харин Ерөнхий сайдад хүргүүлж буй шаардлагаа “Эсэргүүцэл” хэмээн онцолсон юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж