Ла Вуэльтагийн хуваарь тодорхой боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Ла Вуэльтагийн хуваарь тодорхой боллоо

Мэргэжлийн дугуйн тэргүүлэх гурван уралдааны нэг болох 2012 оны Ла Вуэльтагийн хуваарийг албан ёсоор баталжээ. Олон өдрийн уралдаан наймдугаар сарын 18-ны бямба гаригт Испанийн хойд зүгийн Памплона хотод нээлтээ хийнэ. Уламжлал ёсоор эхний гараа цуваагаар 16,2 км замд үргэлжлэх аж. Харин бөөн гараат уралдааны замны эхний долоон гараа нь уулын уралдаан байх бол дараагийн гурван гараа нь ерөнхийдөө уруудсан маршруттай байх юм. Харин үлдсэн гараанууд зүүн хойд Испанийн жижиг толгодоор дайран өнгөрсөн учир спринт байх гэнэ. Улмаар сүүлийн өдрүүдэд уламжлалт маршрутдаа шилжиж, төгсгөлийн дөрвөн гараа өгсүүр замд болно.

Ла Вуэльта-2012 уралдаан нийт 20 гараатай бөгөөд тамирчид есдүгээр сарын 9-нд Испанийн нийслэл Мадрид хотод барианд орно. Энэ жилийн уралдаанд “Мувистар” багийн дугуйчин Хуан Хоск Кобо аваргаа хамгаалан оролцох бол Крис Фрум, Брэдли Уиггинс нарын шилдгүүд уралдана гэдгээ мэдэгдээд байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж