Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Сая долларын зураг

250 сая ам.долларын хөрөнгөтэй гэдэг рэппер 50 Cent хэдэн мянган ам.долларыг ганц өдөр олж чадна хэмээн сайрхжээ. Рэппер Jay-Z-ыг нэг нүдээр үздэггүй 50 Cent охинтой болсон хосын зургийг эвлүүлж гаргасан дүрсийг бяцхан Blue Ivy Carter хэмээн нэрлэж, “Twitter”-т тавьжээ. Үрийн зулай үнэрлэсэн дуучин Beyonce, Jay-Z нар охиныхоо зургийг нэртэй сэтгүүлд нийтлүүлэхээр их мөнгөний гэрээ байгуулах гэж буйг сонссон 50 Cent “Twitter”-т тавьсан энэ зургийн нь төлөө тэд надад нэг сая ам.доллар төлнө. Надад итгээрэй” гэж бичжээ. Харин охинтой болсондоо хөл газар хүрэхгүй яваа хос хоёр алтан савлуур морь, Үнсгэлжингийн тэрэг, сандал худалдаж авахад нэг сая ам.доллар зарцуулсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж