Тэс суманд хоттой малыг нь шаатаасан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Тэс суманд хоттой малыг нь шаатаасан хэрэг гарчээ

Увс аймгийн Тэс суманд хоёр айлын өвөлжөөг 360 гаруй малтай нь хамт шатаасан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 5-ны шөнө гарчээ. Аймгийн онцгой байдлын хэлтсийнхэн газар дээр очиж үзлэг хийсэн бөгөөд санаатай үйлдэл болох нь тогтоогдсон байна.  Уг хэрэг шөнийн 01.00 цагийн үед болсон бөгөөд өвөлжөөний сөр дотор шатаж байсан 380 гаруй малаас 40 гаруйг гаргаж авсан ч арьс нь түлэгдэж, шатсан учир цаашид амьдрах боломжгүй болсон байна. Уг хэргийн улмаас 29 сая төгрөгийн хохирол учирсан тооцоо гарсан байна. Эл галд хүний амь өртөөгүй боловч 380 гаруй малыг сөр дотороо хашигдсан байхад нь санаатайгаар шатаажээ.

Эх сурвалж: www.west.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж