Bryan Ferry 29 настай бүсгүйтэй гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Bryan Ferry 29 настай бүсгүйтэй гэрлэжээ

Английн рок дуучин 66 настай Bryan Ferry 29 настай найз бүсгүй Amanda Sheppard-тай гэрлэлтээ батлууллаа. Түүний гэргий өмнө нь Ferry-ийн хүү Isaac-тай найзалж байсан юм. Хүү нь найз охиноосоо салснаас хойш тэд нууцаар уулзаж Isaac-ыг хүндлэх үүднээс нууцаа хадгалж байжээ. Тэд энэ сарын 4-нд гэр бүлийнхээ хүрээнд газар дундын тэнгисийн  эрэгт хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан байна.

"Roxy Music" хамтлагийн гоцлол дуучин Ferry өмнө нь нэг удаа гэрлэж байсан бөгөөд загвар өмсөгч Lucy Helmore –тай хамт амьдарч дөрвөн ч хүүхдийн эцэг, эх болсон юм. Тэд 2003 онд салсан байна.

Eagle news TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж