АН-ын ҮЗХ-ны хуралдаанд тухлагч

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

АН-ын ҮЗХ-ны хуралдаанд тухлагч

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн С.Бямбацогт Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд сууж байгаад намын дарга Н.Алтанхуягийн овоо хараанд өртөн танхимаас хөөгдөж гарсан дуулиан Төрийн ордонд мөддөө намжихгүй нь бололтой. Нэг хэсэг нь түүний энэхүү үйлдлийг “Сахилгагүйгээсээ боллоо” гэж дүгнэж байгаа бол нөгөө нэг нь “Юу бодож эсрэг намынхаа хуралд очиж суудаг байна аа. Нэг бол их тэнэг гүндүүгүй монгол. Эсвэл Ардчилсан намд элэгтэйнх. Уг нь ч С.Бямбацогт шиг үзэл баримтлалтай гишүүн Ардчилсан намд л харьяалалтай байсан бол илүү ихийг бүтээх байсан” гэж шуугиж буй бол мөн түүнийг “Тагнуул хийсэн” гэж буруутгах хэсэг ч байгаа юм. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас эхлээд Их хурал гээд олон хурлыг зохион байгуулж байсан ч, МАН-ын гишүүдээс эр зориг гарган хуралд нь оролцож, хөөгдөж гарсан тохиолдол үгүй гэнэ. Гол төлөв бусдаар тагнуул хийж, гаршсан гэх үү дээ. Харин эрхэм гишүүний хувьд өөрөө биеэрээ тагнуул хийгээд баригдсан нь энэ. Хоржоонтой нь, яг дэргэд нь тооллогын комиссын гишүүн н.Болдбаатар гэдэг нөхөр сугаад байгаа юм. Бас болоогүй ээ, хараагүй царайлах гээд байгаа юу, гишүүнээс дальдчаад хажуу тийш хараад нойрмог царайлан суух. Харин урд талд нь нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж суучихсан, эрхэм гишүүнийг Ардчилсан намын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэгт чичлүүлэн танхимаас хөөгдөн гарч буйг хараад мар мар инээн  суугаа нь энэ. Мань гишүүн танхимаас хөөгдөж гарахдаа бас болоогүй “Хурал нээлттэй болж байгаа биз дээ, хэн ч орж болно шүү дээ” гэж хэлнэ билээ.

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал нээлттэй гэхэд дэндүү нээлттэй болсон юм биш үү.



Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж