Ахмад багш нар зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Ахмад багш нар зөвлөлдөв

Увс аймгийн ахмад багш нарын анхдугаар зөвлөгөөн саяхан болж, аймгийн 58 сургууль, цэцэрлэгт ажиллаж байсан 58-83 насны 150 ахмад багш сурган хүмүүжүүлэгч нар төлөөлөгчөөр оролцлоо. Анхдугаар зөвлөгөөний төлөөлөгч ахмад багш сурган хүмүүжүүлэгч нарт аймгийн “Ахмад багш нарын холбоо”, Боловсрол, соёлын газраас хүндэтгэл үзүүлэн, Боловсролын байгууллагын 90 жилийн ойн медаль, 50 гаруй ахмад багшид Монгол Улсын төр засгийн болон аймгийн ИТХ, Засаг дарга, олон нийтийн байгууллагын шагнал гардуулсан юм.

Мөн тус зөвлөгөөнөөс аймгийн нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарт хандаж уриалга гаргасан байна.

Эх сурвалж: www.west.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж